484 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-08 17:44:49
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 484 иргэн санал өгөхөөр хүсэлтээ илрүүлсэн.

Дархан-Уул аймгийн 40 хэсгийн хороонд 365 ажилтан, албан хаагч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өнөөдөр 09:00 цагаас эхлэн зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар иргэдээс санал авч эхэллээ.

Сонгуулийн тухай хуульд зөөврийн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дамжуулан авна гэж заасны хүрээнд санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаснаар битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг оршин байгаа газарт нь очиж авч байна.

Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л.Алтанчимэгийн мэдээлснээр 484 иргэн санал өгөхөөс гэрийн тусгаарлалтын 83, эрүүл мэнд болон бусад шалтгаантай 401 иргэн байгаа аж. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Related news