"Эхийн алдар" одонг 335 эхэд гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар " Эхийн алдар" одон гардуулдаг. Аймгийн хэмжээнд уг өдрийг тохиолдуулан дөрөв болон зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн 335 эхэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардууллаа.
Залуучууд театрын их танхимд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эхчүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа болов.
Энэ өдөр 21 эх "Эхийн алдар" нэгдүгээр одон, 314 эх хоёрдугаар одонгоор шагнуулав.
Үр хүүхдүүдийнх нь баяр баясгалан, хүндлэл хайрынх нь илэрхийлэл болсон "Эхийн алдар" одонг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулж баяр хүргэлээ.



