ААНБ-уудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-27 10:01:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш буюу энэ сарын 8-ны өдрөөс хойш ААНБ-ын үйл ажиллагааг үе шаттай нээсэн. Тэгвэл 26-ны өдрөөс эхлэн дараах үйл ажиллагаанууд хэвийн горимоор ажиллаж эхэллээ.

Үүнд. Амралт сувиллын газрууд, теннис, бильярд, спортын секц, дугуйлан, номын сан, сүм хийд, төрийн байгууллагууд зуны цагийн хуваарийн дагуу хэвийн горимоор ажиллана. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрч, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайнуудыг чөлөөлж иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нь нээлээ.

Related news