Санал асуулга явуулахыг өнөөдрөөр эцэслэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-21 14:03:48

2016 оны УИХ-ын болон ИТХ-ын сонгууль ид дундаа өрнөж байна. Нэр дэвшигчидийн сурталчилгаа эхлээд 10 хонож байгаа бөгөөд энэ хугацаанд ард иргэдээс аль нам, хэн гэдэг нэр дэвшигчийг сонгох талаар санал асуулга явж байсан бол өнөөдрөөр санал асуулгын арга хэмжээ эцэс болж байгааг Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос мэдэгдлээ.

Харин сонгуулийн сурталчилгаа энэ сарын 27-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин маргаашаас нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хуульд заасанчлан хориглож байгаа аж.  

Сонгуулийн тухай хуулийн 70.2-т “Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг, бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно” хэмээн заажээ. Тиймээс 22-ны өдрөөс эхлэн энэ төрлийн санал авах асуудал ард иргэдийн дунд өрнөхгүй болж байгаа юм.

 

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news