Шинэжинст суманд хамгийн дулаан, Хатгал суманд хүйтэн байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур энэ оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд бүртгэгдсэн бөгөөд +29.6 хэм хүрч дулаарчээ. Харин Хөвсгөл аймгийн Хатгал суманд -21.6 хэм хүйтэрсэн нь үнэмлэхүй бага температур аж.
ЦУОШГ-ын мэдээлснээр, өнгөрсөн сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 27.0 мм-т хүрсэн байна.
Харин салхины үнэмлэхүй их хурд Дундговь аймгийн Мандалговь сумын нутгаар түр зуур 34 м/с-д хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days