Даамын Азийн наадамд Дорноговийн 26 өсвөрийн тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-20 15:35:35

Даамын спортын Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 01-ний хооронд болно.

Уг тэмцээнд Дорноговь аймгаас өсвөрийн 26 тамирчин эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Зөвхөн нэг аймгаас эх орноо төлөөлөн ийм олон тамирчин зэрэг оролцож байгаа нь Дорноговийн хүүхдүүдийн оюуны цараа, амжилт ямархуу байгааг харуулж буйгаас гадна хүүхдүүдийг бэлтгэж дасгалжуулж байгаа багш нартай холбоотой аж.

Тамирчин хүүхдүүдийн 20-нь улсын I,II  зэрэгтэй бол зургаа нь спортын дэд мастер аж.  Дээрх 26 тамирчныг даамын спортын мастер, ахмад дасгалжуулагч Ш.Өвгөн дасгалжуулж байгаа бол багийн ахлагчаар даамын спортын дэлхийн аваргын мөнгөн медальт  Э.Хүслэн охин ажиллаж байна.

Азийн наадамд оролцох  тамирчид энэ сарын 20-нд өөрийн болон зэргэлдээх Хэнтий аймгийн өсвөрийн даамчидтай нөхөрсөг тоглолт зохион байгууллаа.

Х.Эрдэнэбулган

Related news