Нийслэлд 185 га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар энэ жил Улаанбаатар хотод 185 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ.
Мөн “Хувийн хөрөнгө
оруулалтаар 16 га талбайд мод
тарина” гэж Нийслэлийн
Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дурдав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Д.Сумъяабазар “Мод тарих,
зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэх ажлыг эрчимжүүлж, ойжуулалтыг өргөн хүрээнд зохион
байгуулах хэрэгтэй”-г дурдсан юм. Тэрбээр,
өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн
Энхтайваны гүүрийн засварыг
шуурхай, чанартай хийж, замыг хугацаанд нь нээхийг
холбогдох албаныханд үүрэг болголоо.