Наймдугаар сарын 12-ыг “Анхдагч, илгээлтийн эздийн өдөр” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-20 09:16:07
oyuka_hu@yahoo.com

Жил бүрийн наймдугаар сарын 12-ыг “Анхдагч, Илгээлтийн эздийн өдөр” болгон тэмдэглэхээр боллоо. Үүнийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар шийджээ.

1976 онд Эрдэнэт хотыг бүтээн байгуулахаар монголын өнцөг булан бүрээс залуучууд ирж байсан түүхтэй. Тухайн үед ирсэн иргэн бүр өнөөдрийн анхдагчид юм. Тэд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хот”, “Эрдэнэт хивс”-ийг бүтээн босгосон. Иймд эл түүхийг хойч үедээ сануулах, бахархан магтан сайшаах  зорилгоор наймдугаар сарын 12-ыг сонгожээ.

Уг өдрийг энэ жил анх удаа тэмдэглэх гэж байгаа тул анхдагч, илгээлтийн эзэд хуралдаж ямар ажил зохион байгуулахаа хэлэлцжээ. Одоогийн байдлаар Орхон аймагт  анхдагч, илгээлтийн эздийн нэрэмжит “Бүтээн байгуулалтын талбай”, “Монгол ажилчдын гудамж” байгуулагдаад байна. Харин тун удахгүй нэгэн дуу олны хүртээл болно. Дууны шүлгийг  Монгол Ажилчдын нэгдсэн захиргааны даргаар ажиллаж байсан Ч.Пүрэвдорж, хөгжмийг СТА Б.Цэрэндондов нар бичжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news