Эрдэс баялгийн экспорт 18-21 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-29 12:23:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улс энэ онд 37.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс оны эхний 3 сарын байдлаар 6.7 сая тонныг гаргаж 18 хувийн гүйцэтгэлтэй байна. 4 дүгээр сарын байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортолсныг оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3.5 сая тонноор өссөн үзүүлэлттэй байна. 

Мөн 1.43 сая тонн зэс экспортлохоос 0.3 сая тонныг гаргаж 21 хувийн гүйцэтгэлтэй байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр мөн энэ онд 8.9 сая тонн төмрийн хүдэр экспортлохоос оны эхний 3 сарын байдлаар 1.9 сая тонныг гаргаж 21 хувийн гүйцэтгэлтэй байна. 


Энэ ташрамд мэдээлэхэд, Лондоны металлын биржид өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдөр нэг тонн зэсийн үнэ 1.6 хувиар өсөж, 9551.5 ам.доллар болоод байв. Долларын ханш суларч, Чили улсын нийлүүлэлттэй холбоотой болгоомжлолын улмаас зэсийн үнэ өнгөрсөн даваа гарагт өсөж, 2011 оноос хойших хамгийн дээд амжилт үзүүлэв.



Related news