Нөөцөд 5 тонн мах үлдээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг нөөцийн махаа худалдаанд гаргаж, аймгийн төвийн 6 багийн 7 дэлгүүрүүдээр үхрийн махыг 6000, хонины махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Энэ жил ямааны мах нөөцлөөгүй. Долоо хоногт 2 удаа мал эмнэлгийн шинжлэгч эмч нөөцийн махнаас дээж авч шинжилгээнд хамруулж байгаа.
Өнөөдрийн байдлаар нөөцөд 5 тонн мах үлдээд байна. “Баян даш” ХХК сүүлийн хоёр жил дараалан нөөцийн мах бэлдэж байгаа бөгөөд энэ онд 17,5 тонн мах нөөцөлжээ.
Аймгийн төвийн "Баясуулагч" зах дээр үхрийн мах 7500-8000, хонины мах 6500-7000 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
П.Батням
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days