Коронавирус Их Британид нас баралтын гол шалтгаан байхаа больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-04-23 14:05:16

ЛОНДОН. /РА/. Коронавиурст халдварт өвчин Их Британи, Уэльст 10 дугаар сараас хойш гуравдугаар сард анх удаа нас баралтын гол шалтгаан байхаа больжээ.


Их Британийн Үндэсний статистикийн газрын (ONS) мэдээллээс үзвэл, гуравдугаар сард Английн иргэдийн нас баралтын зонхилох шалтгаан нь Альцгеймер, деменц буюу тэнэгрэх өвчин (нийт нас баралтын 10.1 хувь) байсан бол Уэльст зүрхний титэм судасны өвчнөөр хамгийн олон хүн  (11.8 хувь) нас баржээ. Тэгвэл Англид 9.2 хувь нь, Уэльст 6.3 хувь нь "COVID-19”-өөр нас барсан байна.


Их Британид вакцинжуулалтын кампанит ажлыг эрчимтэй явуулж, насанд хүрсэн хүн амын талаас илүү хувийг хамруулснаар, түүнчлэн хязгаарлалтын хатуу арга хэмжээ авсан нь сүүлийн хэдэн сард нас баралтыг 95 гаруй хувиар, халдварын тохиолдлыг 90 гаруй хувиар бууруулжээ.


Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 4.39 сая хүн халдвар авч, 127 мянга орчим хүн нас барсан байна.


Related news