Улаан түвшинд шилжиж, үйл ажиллагааны хязгаарлалт тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-10 00:12:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд  ямар арга хэмжээ авах талаар онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ сарын 10-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд доор нэр дурдсан байгууллагаас бусад төрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, ажиллуулахгүй байх шийдвэр гаргалаа. Үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй ажиллах  17 чиглэлийг танилцуулж байна. Үүнд:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

4. Шатахуун, түлшний хангамж

5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт, сав баглаа боодол

6. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

7. Цахим банк, автомат тооцооны машин

8. Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9. Харилцаа холбоо, шуудан илгээмж

10. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа /эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр/

11. Хэвлэл мэдээлэл /эрх хязгаарлах/

12. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт

14. Орон сууц, нийтийн үйлчилгээний контор, сууц өмчлөгчдийн холбоо

15. Буяны үйл ажиллагаа

16. Бүтээн байгуулалт, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа

17. Дугуй засвар багтаж байна. Зах худалдааны төвүүдийн ахуйн хэрэглээний бараа болон хүнсний хэсгүүд ажиллах аж. Үйл ажиллагааны хязгаарлалт тогтоосон 14 хоногийн хугацаанд голомтыг хумих чиглэлээр тандалтын шинжилгээг аймгийн МХГазар, ЭМГазар хамтран зохион байгуулах аж. Түүчнлэн дээрх 17 чиглэлээс бусад бүх ажиллагааг бүрэн хязгаарлах бөгөөд 18-аас дээш грудастай архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо.

 

Related news