Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чадамжийн төвийг 5 аймаг, 4 дүүрэгт байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-07 16:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн ажилтай танилцав. 


Тус төв ажил хайгч 15-34 насны залуусыг ажилд зуучлах, залуусын хамтын ажиллагааг дэмжих, ажил олгогчтой шуурхай ярилцлагад орох зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талын үйл ажиллагаа явуулдаг байна. Аймаг дүүргүүдэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чадамжийн төв /ЗХЭДЧТ/-ийг байгуулсан бөгөөд энэ онд 5 аймаг 4 дүүрэгт тус төвийг байгуулахаар ажиллаж байна.


Энэ үеэр тус төвийнхөн ажлын туршлага эзэмшүүлэх Интерншип туршилтын хөтөлбөр болоод бусад ажлынхаа талаар танилцуулав.


УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажил хайж буй залуусын сул болон давуу талыг нь тодорхойлж сул талыг хэрхэн нөхөх, цаашид яах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, старт ап компаниудад бизнес төлөвлөгөөгөө зөв гаргах талаар тусалж, дэмжихэд анхаарвал илүү олон залууг ажилтай болгох боломжтойг зөвлөв. 


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуусыг ажилтай болгох, тэр дундаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн цахим үйл ажиллагаанд тусламж үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

Related news