"Хямралын эсрэг" үзэсгэлэн нээгдсэн ч борлуулалт тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-15 17:06:39

2016 он гарсаар Булган аймгийн Булган суманд 2 үзэсгэлэн худалдаа явагдсан. Цагаан сарын экспо, хаврын гоёл - 2016 нэртэй үзэсгэлэнгүүд нээгдсэн бол өнөөдөр Булган суманд "Хямралын эсрэг" нэртэй үзэсгэлэн худалдаа нээгдлээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаа "Шинэ зуун" төв дотор болж байна. Бээжин, турк бараа, зуны гутал цүнх, цамц, платье, болон монгол үйлдвэрлэсэн даавуун болон ноос ноолууран эдлэл, нярайн болон хүүхдийн хувцас, зөгийн бал, гоо сайхны бараа, эмчилгээний бүтээгдэхүүн зэргийг эдийн засгийн жишиг үнээс 20-30 хувийн хямдралтайгаар худалдаалж байгаа юм байна. Хүмүүсийн худалдан авалт сайн биш байна гэдгийг худалдагч нар хэлж байна.

                                                                                                  П.Батням

Related news