Гадны аймгийн 258,6 мянган толгой мал хаваржиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт гадны аймгийн 258,6 мянган толгой мал хаваржиж байна.
Тодруулбал Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Мандах, Хөвсгөл суманд Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод аймгийн нийт 406 өрхийн мал өвөлжиж хаварж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Өнөөдрийн.байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 159,9 тонн өвс, 43,1 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 230,9 тонн өвс, 33,3 тонн үйлдвэрийн тэжээл байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
20 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days