Англи хэл, физикийн улсын олимпиадад Дарханы багш, сурагчид тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-31 16:09:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежтой хамтран багш, суралцагчдын дунд зохион байгуулсан “Англи хэлний улсын XVIII олимпиад” болж өндөрлөжээ. Уг олимпиадын багш нарын төрөлд

Дархан-Уул аймгийн Политехникийн коллежийн багш А.Гэрэлмаа тэргүүн байр, дэд байрт тус коллежийн багш Б. Овунбилэг, тусгай байрт Уул, уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн багш Д.Цэнд-Аюуш нар шалгарчээ.

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан аж. XVIII олимпиадыг бичгийн болон ярианы гэсэн хоёр үе шаттай явуулж, бичгийн шалгалтыг Google form болон Timer+Proctor программ, ярианы шалгалтыг Google meeting ашиглан явуулсан аж. Тус олимпиадад нийт 32 сургуулийн 61 багш, 82 суралцагч оролцож, мэдлэг чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Харин Физикийн XVII улсын олимпиадад Дархан-Уул аймаг дахь Политехникийн коллежийн суралцагч У.Сугармаа тэргүүн байр эзэлсэн байна. Улсын Физикийн XVII олимпиадыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв, Барилгын Политехник коллеж, Улсын физикийн олимпиадын хороотой хамтран зохион байгуулсан аж. Энэ удаагийн олимпиад нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас мөн анх удаа цахимаар явагдсан бөгөөд нийт 29 сургуулийн 33 багш, 47 суралцагч эрдэм мэдлэг, оюун ухаанаараа өрсөлдсөн ажээ.

 

 

Related news