Вакцины эхний ээлжийн тунг маргааш хүлээн авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс маргааш вакцины эхний тунг хүлээн авахаар болсон байна. Одоогоор аль улсын ямар нэртэй вакцин ирэх нь тодорхойгүй байгаа аж. Эхний ээлжинд эрүүл мэнд, онцгой, цагдаагийн газар болон цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагчдыг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Шарын гол сумын төрийн албан хаагчдыг хамруулах аж. Учир нь Дархан-Уул аймагт шинээр бүртгэгдсэн 30 тохиолдлын 14 нь Шарын гол сумын харьяат иргэд юм. Тиймээс тухайн сумын тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагчдыг хамруулах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан байна.
Дархан-Уул аймаг эхний ээлжинд 22.000 иргэнийг вакцинд
харуулахаар судалгаагаа өгсөн аж. Маргааш хэдэн тун вакцин ирэх нь тодорхойгүй
бөгөөд эхний ээлжинд төрийн
албан хаагчид буюу цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүсийг дараагийн ээлжинд өндөр настан бусад иргэдийг хамруулах ажээ.