Шинээр бүртгэгдсэн коронавирусний тохиолдол 30 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 30 боллоо. Өчигдөр үдээс хойш таван тохиолдол нэмэгдэж 25 байсан бол өнөөдөр дээрх иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлах байранд байсан иргэдээс илэрсэн байна.
Батлагдсан
тохиолдлууд нь Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” рашаан сувилалд сувилуулсан 7, Сибирийн
эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч 2, Эрүүл мэндийн 1 ажилтан,
ХХҮГ-ын 1 ажилтан, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1 ахмад настан нийт
12 иргэн, тэдгээрээс үүдэлтэй халдварласан 18 хавьтал байна. 30 тохиолдлын 16 нь
Дархан сум, 14 нь Шарын
гол сумын иргэд аж.
Тэдгээрийн ойрын хавьтлын 169 иргэнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлан
шинжилгээ авч байгаа бол гэрийн тусгаарлалтад 512 иргэн байна.
Үүссэн
нөхцөл байдалтай холбогдуулан нийтийн эзэмшлийн зам талбай, ААНБ-ын ариутгал халдваргүйтгэлийг дуусгах, БШУЯ-наас шийдвэрлэж өгсөн 30 сая
төгрөгийг зориулалтаар нь зарцуулж ЕБС, СӨБ-ын байгууллагуудын ариутгал халдваргүйтгэлийг
хийх, томоохон
худалдааны төвүүд болон дэд бүтцийн байгууллагуудыг өөрсдийн зардлаар нийт
ажилчдынхаа 50 хүртэлх хувийг шинжилгээнд хамруулах үүрэг
даалгаврыг аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.