Яргуй наадамд 70 гаруй хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-14 12:43:05

Хөвсгөл нутгийн ардын урлагийн арвин баялаг өв санг өвлүүлэх, түүнээс суралцах, эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор "Яргуй-2016" хүүхдийн урлагийн наадмыг "Уран дөш" зусланд зохион байгуулж байна.

Наадамд сум орон нутгаасаа шалгарсан 11 сургуулийн 70 гаруй авъяаслаг сурагчид оролцож байна. Зөв монгол хүнийг төлөвшүүлэх эрхэм зорилтын хүрээнд яргуй наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ жил Цагаан-Уул, Тариалан, Ханх сумын ерөнхий боловсролын сургуулиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхитэй оролцож байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news