Энэ онд 1908.7 мянган хээлтэгч мал төллөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. 2020 оны мал тооллогын дүнгээр нийт 2385.8 мянган толгой хээлтэгч мал тоологдсон. Үүнээс 1908.7 мянган толгой малыг төллүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.
Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгч малын 0.1 хувь буюу
2822 толгой хээлтэгч мал төллөж, 2646 толгой төл малыг 93,8 хувьтай бойжуулж
байна.
Мөн аймгийн хэмжээнд нийт
малын 0.7 хувь буй 38.5 мянган толгой мал зүй бусаар хорогдоод байна. Үүнээс
11.0 мянган толгой бод, 27.5 мянган толгой бог мал хорогдож, цас ихтэй, малын
идэш тэжээл хомсдолтой өвөлжсөн Хотонт, Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир, Хангай,
Цахир суманд малын зүй бусын хорогдол их байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days