Дорноговьд салхины хурд 24 метр хүртэл шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгаар 14-ний өдөр салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурч байна.
Харин 14-15-нд шилжих шөнө -10-15 градус хүрч хүйтрэх талаар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.