Иргэд сумд руу зорчих тохиолдолд зөвшөөрөл авахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-11 13:10:38

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймаг эрүүл бүс болсонтой холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэд аймгийнхаа бусад сум руу зорчих тохиолдолд ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр явж байна.

"Харин сум бүрийн орох, гарах төв зам дээр пост ажиллаж иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавин бүртгэл хийж буй. Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдэд тавих хяналтыг чангатгаж гэр, амрах байранд тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна" гэж Сайншанд сумын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.

Нийслэлээс Дорноговьд ирэх иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул сумын Онцгой комиссоос гаргасан Хамарын хийд-Хайрхан уулын чиглэлд зорчих авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон шийдвэр хэвээрээ байгаа юм.

Related news