Э.Амартүвшин Германыг зорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин энэ сарын 11-нд Герман улсыг зорино.
Тэрбээр Германд Ж.Вердийн “Риголетто” дуурийн сургуулилт хийхээр явах бөгөөд аялан тоглолт нь ирэх 10 дугаар сард болох юм. Авьяаслаг уран бүтээлч Э.Амартүвшин нийт 15 удаа тус дуурийн гол дүр Риголеттогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд энэ сарын эхээр Англи улсын Лондон хотноо тоглолт хийсэн юм.
Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days