“Говио харамлах шүлгийг хэн сайн унших вэ” цахим уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Өсвөр насныхан, хүүхэд залуусыг утга зохиолд сонирхолтой болгох, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, хэл зүйн боловсрол олгох зорилгоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Лувсангийн Одончимэдийн “Говио харамлах шүлгийг хэн сайн унших вэ” цахим уралдааныг Дорноговь аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын, хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас зарлажээ.
Уралдаанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь сүмбэр зэрэг говийн бүсийн аймгийн 15-34 насны залуус цахимаар оролцох боломжтой. Оролцогчид энэ оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 12-ныг хүртэл “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ДОРНОГОВЬ” цахим хаягаар бичлэгээ ирүүлснээр оролцох эрхтэй болно.
Оролцогчдоос эхний гурван байрыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 90900393,95297667 дугаарын утсаар лавлаж болно.