Тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн
оюутнуудын дунд зарласан 2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлэгт уралдаанд
амжилттай оролцож шалгарсан Хэрлэн сумын
оюутнуудад батламж ирүүлснийг аймаг
сумын удирдлагууд гардууллаа.
УИХ-ын 18 дугаар тойрогт Хэнтий аймгаас сонгогдсон
гишүүд болох Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд
У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга
Б.Бат-Эрдэнэ болон “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэн, “Эргэх
холбоо” ТББ, “LEAD KHENTII” клуб хамтран тус
уралдааныг зохион байгуулсан аж.
Уралдаанд шалгарсан оюутнууд тэтгэлэгт хамрагдсанаар 2020-2021
оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна гэсэн үг.“Тэтгэлэгт оюутан”-аар
:
Хэрлэн сумын нэгдүгээр багаас Д.Тамираа, О.Танан-Эрдэнэ,
Т.Хоролгарав;
Хэрлэн сумын хоёрдугаар багаас Г.Мөнхбилэг, А.Цэрэн-Очир,
Ц.Сарангоо;
Хэрлэн сумын гуравдугаар багаас Б.Наранзул, Э.Ихэрцэцэг;
Хэрлэн сумын дөрөвдүгээр багаас Ж.Булган, Б.Жаргалмаа, Л.Сугар,
М.Мөнх-Эрдэнэ;
Хэрлэн сумын 5-р багаас М.Сумъяабазар /Батноров/, А.Долгорсүрэн
Хэрлэн сумын 6-р багаас Г.Хандсүрэн, Өлзийт тосгоноос
М.Хонгорзул, Тахилгат тосгоноос С.Отгонсарнай нарын оюутнууд батламжаа гардан авлаа.