Томоохон зах, хүнсний худалдааны төвүүдийг энэ сарын 16-наас нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 49 том, жижиг зах, худалдааны төвийг энэ сарын 16-ны өдрөөс хэсэгчлэн ажиллуулна.
Бусад зах,
худалдааны төвийн үйл ажиллагааг шат
дараатай нээх бөгөөд энэ сарын 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв,
19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах, худалдааны төвийг нээх
хуваарь гаргажээ.
Нөгөөдөр буюу энэ сарын 15-нд 597 гаруй хүнсний үйлдвэр, 16-наас БГД-ийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон зах, ХУД-ийн Лавай, Яармаг зах, СБД-ийн Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, БЗД-ийн Мөнх, Натур, Тэнгэр төв, СХД-ийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24 нь ажиллах юм.
Иймд үйл
ажиллагаа нь эхлэх зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйтгэл ажиллах
хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдлыг сайтар хянахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч Д.Сумьяабазар НОК-ын шуурхай штабаас цаг үеийн
асуудлаар мэдээлэл хийх үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд даалгав.
Засаг дарга Д.Сумьяабазар “Бид цаашид ковидтой зэрэгцэн амьдрах шаардлага үүсэж байгаа тул эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, түүнтэйгээ уялдаж явах ёстой. Үүний бэлэн байдлыг хангаад иргэдэд мэдээллээ ойлгомжтой, шуурхай хүргээрэй. Нэгдсэн зохион байгуулалтааар хотынхоо ажил, амьдралыг зогсоочихгүй, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж, халдвар хамгааллын дэглэмээ сахин, ариутгал, халдваргүйтгэл, PCR шинжилгээнд хамруулаад явах ёстой”-г онцоллоо.