Маргаашаас 10 хоног Дархан руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрийг гаргалаа.
Тухайлбал
2021 оны 02 дугаар сарын
11-ний өдрийн 06.00 цагаас эхлэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06.00
цаг хүртэл 10 хоног Дархан-Уул аймгаас гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа. Дээрх
хугацаанд Улсын онцгой комиссоос зөвшөөрсөн тохиолдолд Улаанбаатар хотоос хүнс тээвэр нэвтрүүлэх аж.
Харин Дарханаас Улаанбаатар
хот болон бусад аймаг руу хүнс тээвэр тээвэрлэхгүй ажээ.
Мөн дээрх хугацаанд Дархан-Уул
аймгийн сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан бол Дархан
сум доторх хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй гэв. Зах, томоохон
худалдааны төвүүд буюу Дархан
зах, Дархан Номин, Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр тав
хоног буюу 02 дугаар
сарын 12-17-ны өдрийг
хүртэлх хугацаанд амарна. Энэ хугацаанд /2021.02.12-17/ буюу шинийн тавны өдрийг дуустал төрийн бүх шатны байгууллагууд амрах
ажээ.
Цагаагчин Үхэр жилийн цагаан сарын
баярын өдрүүдэд
дээр дурдсан 4 зах, худалдааны төвөөс бусад бүх үйл ажиллагаа одоо мөрдөгдөж
байгаа зарчмаар хэвийн үргэлжилнэ.
Аймгийн онцгой комиссоос ард иргэддээ
хандан цагаан сарын баяраар айл хэсэхгүй байж гэр бүлийнхээ хүрээнд цомхон
шинэлэхийг уриалж байна.