"Талх чихэр", "Тандем Инвест" ногдол ашиг тараахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-09 18:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Талх чихэр” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 225 төгрөг буюу нийт  230.3 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.


Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн компанийн байранд тараахаар шийдвэрлэсэн байна. 


Мөн "Тандем Инвест ББСБ” ХК-ийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 20 мөнгө буюу нийт 199.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар болов. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ. 


Related news