ТИКА-гаас СУИС-д өндөр нягтралтай 5 компьютер хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-06-08 14:51:16

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/, СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай тусгай зургийн зориулалт бүхий өндөр нягтралтай 5 компьютерийг хүлээлгэн өгөв.

Энэхүү төсөл нь Монгол Улсад медиа урлагийн салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалтын орчинг сайжруулах, оюутан сурагчдын зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх, тухайн салбартаа дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой. Төсөл хэрэгжсэнээр СУИС-РТМУС нь Монголын анхны мэргэжлийн мультмедиа лабораторитай сургууль болж байна.

Төслийн нэээлтийн ёслолын ажиллагаанд СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуулийн захирал Д.Одсүрэн, ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр, ТИКА-гийн ерөнхийлөгчийн зөвлөх Камил Колабаш, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, ТИКА-гийн Монголыг хариуцсан мэргэжилтэн Сэрхат Күчүккурт, дэд координатор Туран Жан, СУИС-ийн багш, оюутнууд оролцов. Дээрх компьютерууд нь 16.900 ам.долларын өртөгтэй аж.

З.Эрэвгийлхам

 

Related news