Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн таван иргэнд торгуулийн арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-09 11:00:35

Хэнтий /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотоос ирээд гэрийн ажиглалтад байгаа иргэдэд гэнэтийн шалгалт хийхэд таван иргэн гэрээсээ гадагш гарсан зөрчил илэрчээ.

Хяналт шалгалтын явцад голомтот бүсээс ирж гэрийн ажиглалтад орсон иргэдтэй хамт тусгаарлагдах ёстой зарим ААН-ийн ажилтнууд, төрийн албан хаагчид ажилдаа явсан байна. Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох аж

Уг шалгалтыг Хэрлэн сумын Шуурхай штаб, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс явуулсан бөгөөд Хэрлэн суманд ирсэн 251 хүнээс түүврийн аргаар сонгон авч 52 хүнийг гэртээ байгаа эсэхийг шалгасан гэв.

Гэрийн ажиглалтад оруулсан иргэнийг гэр бүлтэй нь ажиглах, ААН болон төрийн албан хаагчдыг тухайн хугацаанд цалинг нь 50 хувиар тооцож олгох шийдвэр гарсан. Тиймээс аймгийн Засаг дарга захирамжийн хэрэгжилт хангалтгүй хэрэгжиж байна гэж үзэж цаашид хяналт шалгалтыг чангатгах, мэргэжлийн байгууллагууд өдөр бүр шалгалт хийх үүрэг даалгавар өглөө. Мөн аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдыг 14 хоногийн ажиглалтад байх хугацаанд цалин олгохгүй гэсэн байгууллагуудын удирдлагуудад сануулга өгөхөөр боллоо.

Аймгийн Шуурхай штабаас гэрийн ажиглалтад байгаа иргэдийг дэглэм зөрчиж, бусдыгаа эрсдэлт нөхцөл байдалд оруулахгүй байхыг анхааруулж байна.

 

Related news