Тээврийн хэрэгслийг тэмдэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-08 09:56:41

Дорноговь аймгийн ЗДТГ-аас төрийн албаны авто машиныг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулж буй.

Одоогоор тус аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газар, ХХААГ зэрэг байгууллага албаныхаа машиныг хувийн машинаас ялгах тэмдэгийг нааж байгаа  юм.

Энэ нь  төрийн албан хаагч албаныхаа машиныг амин хувийн ажилд ашиглаж буй эсэхийг хянах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих, төсөв хөрөнгийг хэмнэх томоохон боломж хэмээн албаныхан онцоллоо.

Дорноговь аймагт төрийн үйлчилгээнд ашигладаг 306 орчим авто машин байдаг бөгөөд үүнийг албаных уу, аминых уу гэдгийг ялгах боломжгүй байгаа аж. 

Х.Эрдэнэбулган

 

Related news