800 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу сөрөг гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-03 16:53:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулах тухай” аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01-А/35 дугаар захирамж гарсан.

Энэхүү захирамжийн хүрээнд Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй 8 чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагын 3500 гаруй ажилтан, албан хаагчдын 30 хувийг буюу 1200 гаруй иргэнийг байгууллагынхаа зардлаар шинжилгээнд хамруулах ёстой. Өнгөрсөн өдрүүдэд хамрагдвал зохих нийт иргэдийн 800 орчим иргэн шинжилгээ өгч бүх хариу сөрөг гарсан байна. Харин өнөөдөр Дархан сумын 16 дугаар сургуулийн байранд нэрс нь ирсэн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдаас Нэгдсэн эмнэлгийн шинжилгээний баг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.  

Related news