Улаанбаатар хотоос иргэдээ татан авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн нэг нь Улаанбаатар хотод байгаа Дархан-Уул аймгийн харъяат иргэдээ татан авах байлаа. Тодруулбал Улаанбаатар хотоос Дарханд ирэхээр бүртгүүлсэн иргэд, оюутан залуусыг энэ долоо хоногтоо багтаан хувийн болон нийтийн унаагаар хүлээн авахаар болсон.
Эдгээр иргэд PCR-ийн шинжилгээ өгсөн
байх бөгөөд зөвхөн
Дархан-Уул аймгийн харьяат байх ёстойг анхааруулав. Учир нь бусад
аймаг, хотоос ирэх хүсэлтэй иргэд байгаа хэдий ч ирсний дараа багадаа 3-7
хоногийн дараа
буцах шаардлагатай болсон тухай өргөдөл, хүсэлт өгч аймгийн онцгой комисст
хүндрэл учруулж байгааг дурдсан. Ногоон бүс болсноо зарласантай холбогдуулан
аймгийнхаа харъяат иргэдээ эхний ээлжинд татан авах шаардлагатайг онцолсон юм.
Улаанбаатар
хотоос Дарханд ирэх 1111 иргэн smartdarkhan.com сайтад
бүртгүүлсэн аж. Эдгээр
иргэдээс Дарханы харъяалалтай иргэдийг регистрийн дугаараар
шалган, харъяалалтай 700 гаруй иргэнтэй холбогдож энэ долоо хоногт багтаан өдөрт 100 иргэнийг
хүлээн авахаар боллоо. Аймгийн онцгой комиссоос холбогдож ирэх
боломжтой гэх мэдээлэл авсан, сүүлийн 72 цагийн шинжилгээний хариутай байх, харин эрүүл мэндийн ямар нэгэн
шалтгаантай иргэдийг дээрх 3 шаардлагыг үл хамааран оруулах ажээ.
Ирэх боломжтой 700 иргэний 160 нь оюутнууд байна. Оюутнуудыг
тусдаа ажлын баг гарган пүрэв, баасан гарагт багтаан авчирна.