Отрын малчдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-19 16:30:34

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговьд отроор яваа малчдаа эргэх ажлыг зарим аймгаас зохион байгуулж байна. Энэ оны нэгдүгээр сарын дундуур Говьсүмбэр, Дундговь аймгийн ЗДТГ-аас Ажлын хэсэг ирж отрын малчдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Ажлын хэсгийнхэн тус аймагт отрын штаб байгуулах, өөрийн аймгийн малчиддаа ногдох өвс, тэжээлийг хуваарилах, шаардлагатай бол малын хөлийн татварыг тухайн суманд нь өгөх, худаг уст цэг гаргаж өгөх боломжийг судлах талаар хамтран ажиллах бодлогын гэрээ байгуулсан аж. Дорноговь аймагт гаднын аймгийн 300 гаруй мянган мал отроор өвөлжиж байна.

Related news