Хөдөлгөөнт удирдлагын явуулын автомашинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын
газар “КАМАЗ-АСМ-48-03” маркийн 490 сая төгрөгийн өртөг бүхий “Хөдөлгөөнт
удирдлагын автомашин”-ыг 2020 оны 11 дүгээр сард хүлээн авчээ.
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод
цаг алдалгүй хүрэлцэн очиж, удирдлага зохион байгуулалтаар ханган, хээрийн
нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоод зохион
байгуулалтад өөрчлөлт хийн ийнхүү ашиглалтад оруулсан аж.
Хөдөлгөөнт удирдлагын явуулын автомашинд аймгийн ОБГ-ын алба хаагчид бүтэн доторлогоо, нарны зайн систем, сансрын
хиймэл дагуулын висат төхөөрөмж, PTZ камер, 32 инчийн телевизор, зөөврийн
компьютер, нарны эрчим хүч, яриа болон дата дамжуулах суурин утсыг суурилуулсан
байна. Ингэснээр Монгол орны аль ч цэгээс холбогдож мэдээ мэдээллийг шуурхай
дамжуулан холбогдох асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой ажээ.