Иргэд гамшгийн үед дараах цэгүүдэд цугларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-13 10:22:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн болон технологийн гаралтай газар хөдлөлтүүд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх хандлагатай байна. Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүлээн авч боловсруулан иргэдэд урьдчилан мэдэгддэг бол газар хөдлөлтийн гамшгийн аюулыг дэлхий дахинд урьдчилан мэдэгдэх тоног төхөөрөмж одоогоор хараахан бий болоогүй байна. Ийм ч учраас газар хөдлөлтийн гамшгийн аюул тохиолдсон олон улс орнууд асар их хэмжээний хохирол амсдаг талаар та бид мэдэж байгаа.

Харин газар хөдлөлийн гамшгийн аюул тохиолдохоос 1 минутын өмнө тухайн чичирхийллийг хүлээн авч мэдрэх боломжтой тоног төхөөрөмж бүсийн төвүүдэд байдаг бөгөөд Онцгой байдлын газраас дээрх төхөөрөмжийг аймагтаа бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюул тохиолдохоос өмнө өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлаа хангахын тулд "Хүн нэг бүрийн үүргэвч"-ийг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд дээрх гамшгийн үед дараах цуглах талбайд цугларна уу?

1. Дархан сумын 1-р багийн иргэд Багийн төв, Наадмын талбайд

2. Дархан сумын 2, 3-р багийн иргэд 13-р цэцэрлэгийн гадна талбайд

3. Дархан сумын 4-р багийн иргэд ерөнхий боловсролын 18-р сургуулийн биеийн тамирын талбайд, 1-р цэцэрлэгийн урд талын талбайд

4. Дархан сумын 5-р багийн иргэд Дархан политехникийн коллежийн дотуур байрны арын талбайд

5. Дархан сумын 6-р багийн иргэд ерөнхий боловсолын 1-р сургуулийн биеийн тамирын талбайд

6. Дархан сумын 7-р багийн иргэд Дархан захын хашаанд

7. Дархан сумын 8-р багийн иргэд 23-р цэцэрлэгийн гадна талбайд

8. Дархан сумын 9-р багийн иргэдэд 21-р цэцэрлэг, ОИЦ сургуулийн биеийн тамирын талбайд

9. Дархан сумын 10-р багийн иргэд ерөнхий боловсролын 17-р сургуулийн биеийн тамирын талбайд, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд

10. Дархан суын 11-р багийн иргэд Дархан зочид буудал, Дархан-50 цэцэрлэгт хүрээлэнд

11. Дархан сумын 12-р багийн иргэд ерөнхий боловсролын 9-р сургуулийн биеийн тамирын талбайд

12. Дархан сумын 13-р багийн иргэд Уул уурхай политехникийн коллежийн хажуу талын тоглоомын талбайд

13. Дархан сумын 14-р багийн иргэд 4-р цэцэрлэгийн хажуу талын талбай, Од цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд

14. Дархан сумын 15-р багийн иргэд Од цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд

15. Дархан сумын 16-р багийн иргэд Од цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд

16. Өргөө багийн иргэд Төмөр замын Улиасхан цэцэрлэгийн гадна талбайд

18. Малчин багийн иргэд Төмөр замын Улиасхан цэцэрлэгийн гадна талбайд тус тус цугларах ажээ.

Related news