131 малчин өрхөд ариун цэврийн тусламжийн багц олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн
аймгуудын малчин өрхүүдэд олгож буй тусламжийн багцыг аймгийн Онцгой комиссоос Сайнцагаан
сумын малчин өрхийн эмэгтэйчүүдэд өнөөдөр хүлээлгэн өглөө.
НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын
200-гаас доош малтай малчин өрхүүдэд 27 нэр төрлийн бүтээгдэхүүн бүхий эрүүл
ахуй, ариун цэврийн багцыг тусламж болгон өгч байгаа юм.
Тусламжийн энэхүү багцыг тус аймгийн 15 сумын 131 малчин
өрхийн эмэгтэйчүүдэд олгох ажээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day