Өвөрхангайд “Ажил мэргэжлийн мэдээллийн төв” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-03 07:07:22

Хөдөлмөрийн яамны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд “Ажил мэргэжлийн мэдээллийн төв”-ийг шинээр үүсгэн байгууллаа.

Уг төвийг байгуулснаар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг түргэн шуурхай, үнэ төлбөргүй хүргэх, ажил хайгч иргэд, хүүхэд, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалт, уулзалт, хөдөлмөрийн яармаг зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.

Мөн өөрт хэрэгтэй мэдээллийг үнэ төлбөргүйгээр хэвлэн авах, хувилан олшруулах цахим орчинг бүрдүүлж өгсөн ба өөрийн чадамжийн сорилыг бөглөж, урч адвараа танин мэдэх болмжтой аж.

“Ажил мэргэжлийн мэдээллийн төв”-ийн нээлтийг 6 сарын 2-ны өдөр зохион байгуулж, олон нийтэд танилцууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news