"Булган ундрага", "ЛэндМН ББСБ"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-24 17:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 24-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 748,158,914.26 төгрөгийн үнийн дүнтэй 6.2 сая хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK-8.18%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG-6.79%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 32.557 нэгж эрхийг нийт 3,415,225 төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 73  үнэт цаасйн 7.3 сая төгрөгөөр арилжсан байна.

ТOP-20 индекс 0.08 хувиар өсөж, 18609.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,912,201,153,091.84 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Related news