Тусгаарлан ажиглах байруудад голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын "Ковид-19" халдварын батлагдсан голомтын тусгаарлан ажиглах байруудад эцсийн халдваргүйжүүлэлтийг энэ сарын 18-нд хийж дуусжээ.
Батцэнгэл суманд батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтлууд бүгд тусгаарлалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн байна. ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг тусгаарлан ажиглаж байсан сумын ЭМТ-ийн тусгаарлах байр, Ерөнхий боловсролын сургууль, мөн сургуулийн дотуур байр, Соёлын төвийн нийт дөрвөн объектын 9697 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days