Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хоригложээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн
Шуурхай штаб хуралдаж, аймгийн Засаг даргын А/567 дугаартай захирамж гарснаар зарим үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар
хоригложээ.
Уг захирамжаар Хэнтий аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, жагсаал цуглаан, соёл урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ зохион байгуулах, сургалтын төв, фитнес, бялдаржуулах төв, баар, караоке, цэнгээний газар, компьютер болон билльярд тоглоомын газар, сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Өөрөөр хэлбэл өмнөх А/545 дугаар захирамжаар дээр дурдсан
үйлчилгээг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хориглосон
байсныг тодорхойгүй хугацаагаар хориглож өөрчилсөн аж.