Хэнтий аймагт 4588 хүн гэрийн ажиглалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмын хүрээнд Хэнтий аймагт 4588 иргэн ирж гэрийн ажиглалтад байгаа аж.
Өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн
байгууллагаас түүвэрчилсэн судалгаагаар эдгээр
иргэдээс оношилгоонд хамруулна гэдгийг аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр
мэдэгдлээ.
Хэнтий аймаг өнгөрсөн хугацаанд 912 хүнд түргэвчилсэн оношлуур, 12 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан байна. Аймгийн нөөцөд 950 түргэвчилсэн оношлуур байгаа гэнэ. ЭМЯ-наас 5000 оношлуур хүссэн хүсэлтийн дагуу Нэгдсэн эмнэлгийн эмийн төсөвт нэг бүр нь 21500 төгрөгийн үнэтэй 5000 оношлуурын төсвийг шийдвэрлэжээ.Тун удахгүй захиалгаа хийж ирэх долоо хоногт татан авах аж. Үүнчлэн PCR оношилгооны аппаратыг тухайн үед нийлүүлнэ гэдгийг эх сурвалж мэдээлэв.