Улаанбаатар болон бусад аймаг руу явах хүсэлтэй иргэдийг энэ сарын 15, 16-нд бүртгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул
аймгийн Онцгой комиссын орлогч бөгөөд Онцгой байдлын газрын дарга хурандаа
С.Пүрэвсамдан, аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд нар иргэд олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Дархан-Уул
аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу явах иргэдийн хүсэлт шуурхай
штабт ирж байгааг үндэслэн дараах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал бусад аймаг, хот руу явах иргэдийн өргөдөл, хүсэлтийг энэ сарын 15, 16-ны
өдрүүдэд аймгийн шуурхай штабт хүлээн авахаар болсон байна. Бөөгнөрөл үүсгэхгүйн
тулд иргэдийн
хүсэлтийг 7737-1220, 7037-0122 дугаарын утсаар мөн хүлээн
авна гэв.
Улаанбаатар хот руу
явах иргэдийг 12 дугаар сарын 17-ны өдөр нэгдсэн журмаар PCR шинжилгээнд
хамруулж, 12 дугаар сарын 18-ны өдрөөс нийслэл рүү явуулах аж.
Харин бусад аймгийн иргэдийг зөвхөн бүртгэж авах бөгөөд шинжилгээнд хамруулж
нутагт нь буцаах асуудлыг Улсын онцгой комиссын шийдвэртэй уялдлуулж тухайн үед
нь шийдвэрлэх ажээ.