Агентлагуудын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-15 12:00:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт бүх агентлагаар орж, ажил байдалтай нь танилцан, шийдвэрлэх асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо.

Тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар томилогдон үүрэгт ажлаа аваад удаагүй байгаа ба ийнхүү төрийн байгууллагуудын ажил байдалдтай танилцсанаар ажлаа эхэлж байгаа ажээ.

Шинэ удирдлагуудад байгууллагынхаа зорилго, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Байгууллагуудын зүгээс мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ногоон байгууламжийг шат дараатай өргөжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг нийтлэг асуудлуудыг чиглэл, чиглэлээр танилцуулсан ба Татварын хэлтэс, Шүүхийн шинжилгээний албанаас стандартын шаардлагад нийцсэн шинэ барилгын асуудлыг шийдвэрлүүлэх санал тавьсан байна.   

Related news