Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах шийдвэр гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Батжаргал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоосон горимыг 12 дугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлүүлнэ.
Харин бусад
сумын хэмжээнд гэрэл зураг, авто
угаалга, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар, хэвлэл болон такси
үйлчилгээг сэргээж, хүнс болон бүх төрлийн бараа худалдаалах аж ахуйн нэгж,
цэгийн ажиллах хуваарийг 08.30-11.30 цаг, 13.30-20.00 цаг хүртэл байхаар
шинэчлэн тогтоов.
Үйл
ажиллагааг нь сэргээсэн бусад үйлчилгээ болон такси үйлчилгээг нээхдээ халдвар
хамгааллын дэглэмийг сахиулж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавьж
ажиллахыг Цагдаагийн газар, МХГ, Авто тээврийн төвийн дарга нарт даалгасан
байна.