Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-12 11:52:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2021 онд тус аймагт хийх хөрөнгө оруулалт болон ОНХС-гийн хөрөнгийн хуваарилалтын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Тус аймгийн хувьд 2021 онд 48,4 тэрбум төгрөгийн төсөв УИХ-аар батлагдаж, түүнээс 22,6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.  

ОНХС-гийн 6,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх онд баталсан ба түүнээс 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 15 суманд хуваарилсан байна.

Харин өмнөх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2021 онд хэрэгжүүлэхээр шилжүүлжээ.

ОНХС-гийн хөрөнгийг сумдад хуваарилахдаа тухайн суманд ашиглалтын болон хайгуулын лиценз хэд байгаагаас хамааран журмын дагуу хуваарилдаг учраас сум бүрт өөр өөр байгааг Засаг дарга онцолсон.

Тухайлбал, Баянжаргалан суманд 533,7 сая, Өлзийт суманд 361,2 сая төгрөг хуваарилагдсан нь хамгийн их байгаа бол хамгийн бага хөрөнгө оруулалт Дэлгэрцогт суманд 36,0 сая, Цагаандэлгэр суманд 41,7 сая, Дэрэн суманд 53,0 сая төгрөг, бусад суманд 83,8- 225,3 сая төгрөг тус тус хуваарилагдсан аж.

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очирын танилцуулснаар, аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, үйлчилгээний жагсаалтыг гаргахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, төрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу урт, дунд, богино хугацааны төлөвлөлттэй уялдуулж, иргэдээс авсан саналыг эрэмбэлэн, алслагдсан сум багаас хамгийн олон санал авсан байдлаар, ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг гаргасны үндсэн дээр баталдаг ба энэ оны гуравдугаар сард сум баг, байгууллагуудаас саналыг авсан бол 8, 11 дүгээр сард иргэдээс саналыг авч эрэмбэлсэн ажээ. 

Related news