Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-12-10 16:07:44

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 10-ны байдлаар Дорноговь аймгийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж дараах байдалтай байна.

Үүнд малын мах 75.9 тонн, гурил 191.51 тонн, гурилан бүтээгдэхүүн 8.337 тонн, төрөл бүрийн будаа 66.5 тонн, хуурай сүү 17 тонн, өндөг 1.219 тонн, ургамлын тос 13.6 тонн, төмс 248.91 тонн,  хүнсний ногоо 134.8 тонн, элсэн чихэр 24.1 тонн, давс 16.12 тонн, цэвэр ус 51 тоннын нөөцтэй байна.

Дорноговь аймгийн ХХААГ-аас хүнсний өргөн хэрэглээний барааны нөөц, үнийн судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд одоогоор цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны хомсдол үүсээгүй гэж албаны хүн мэдээлэв. 

Related news