Н.Мадурогийн холбоотнууд парламентын 91 хувийг бүрдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-10 13:46:12

КАРАКАС. /Reuters/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн холбоотнууд хууль тогтоох байгууллагын нийт суудлын 91 хувьд ялалт байгуулжээ.


Венесуэлд өнгөрсөн ням гарагт явуулсан парламентын сонгуулийг сөрөг хүчин бойкотолж, АНУ, Европын Холбоо хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.


“Парламентын 277 суудлын 253-ыг эрх баригч Социалист нам болон тус намын эвслүүд авсан” гэж Үндэсний сонгуулийн зөвлөл цахим хуудсаараа дамжуулан лхагва гарагт мэдэгдсэн байна.


Харин сөрөг хүчний удирдагч, одоогийн парламентын дарга Хуан Гуайдо сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаа эсэх, Засгийн газраа өөрчлөхийг хүсэж байгаа эсэхийг ард иргэдээс асуух зөвлөгөөнд энэ сарын 12-нд оролцохыг уриалжээ.


Н.Мадурогийн хувьд Х.Гуайдог АНУ-ын утсан хүүхэлдэй хэмээн нэрлээд, Венесуэлийн эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг буруутгасан байна. 

Related news