Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ААН, байгууллагын тоо 2.4 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 44.3 мянган ААН, байгууллагын 697.6 мянган ажиллагч хамрагджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 (5.6 хувь) мянгаар, өмнөх улирлаас 310 (0.7 хувь) -аар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 12.2 (1.8 хувь) мянгаар, өмнөх улирлаас 21.3 (3.1 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.
ҮСХ-ны мэдээллээр ажиллагсдын дундаж цалин улсын хэмжээнд 1269.1 мянган төгрөг байна. Нийт ажиллагсдын 21.2 хувийг 420-700 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид эзэлж байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days