Нийт батлагдсан тохиолдлуудын 63 хувь нь гэр бүлийн хавьтлаас байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-06 21:59:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо дөрвөөр нэмэгдэж 201 болсон. Эдгээр тохиолдол мөн л Сүхбаатар суманд тодруулбал тус сумын 1-р багт нэг, 8-р багт нэг, 7-р багт хоёр тус тус бүртгэгдэн батлагдсан байна.

Эдгээр тохиолдлын гэр бүлийн хавьтлын 12, ойрын хавьтлын 35 иргэнийг тодруулан баталгаажуулж тусгаарлажээ. Сүхбаатар суманд сүүлийн өдрүүдэд батлагдаж байгаа тохиолдлуудын 1411, дам 862 нийт 2273 хавьтлыг тогтоогоод байгаа аж. Мөн эдгээрт тандалт судалгааны ажил үргэлжлэн хийж байгаа гэв. Эдгээр батлагдсан сэжигтэй тохиолдлуудын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээ /PCR/-г 582 иргэнээс сорьц авч өссөн дүнгээр 10193 иргэнийг хамруулжээ. Нийт батлагдсан тохиолдлуудын 63 хувь нь гэр бүлийн хавьтлаас, 37 хувь нь үзлэг оношилгоогоор илрүүлсэн байна.

Сэлэнгэ аймагт тусгаарлалтын 11 байранд 97 иргэн, гэрийн ажиглалтын 41 цэгт 375 иргэн байна.

Related news